Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулах зорилготой “Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль” 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-аар батлагдсан. Энэ хуулийн дагуу Засгийн газраас “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай” журам батлагдаж, Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр эрчим хүчний өндөр хэрэглээтэй 120 орчим байгууллага ажиллахаар болж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерТ.Гантөмөр нийслэлийн эрчим хүчний хангамжийн байгууллагуудад өвлийн горимд шилжсэнээс хойш шугам сүлжээг засварлах зорилгоор газар шорооны ажил хийхгүй байхыг үүрэг болгосон тул аж ахуйн нэгж, иргэдээс аливаа засвар, өргөтгөл хийх зорилгоор инженерийн шугам сүлжээг гэмтээхгүй байхыг хүсч байна.
Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана.
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн "Өглөөний мэдээ"-ний зочноор Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ уригдаж, цахилгааны тарифын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ сэдвээр ярилцлаа
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Ингээд гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас тодрууллаа.
-Нийслэлийн 146 000 өрх шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдөнө -Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар "Өдрийн сонин-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ. Шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. 2017 оны эхний өдрөөс хэрэгжиж буй энэ шийдвэрийн талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас тодрууллаа.
Цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлвэл галын аюултай тул эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалж хэрэглээгээ ухаалгаар зохицуулна уу! Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан Танд зөвлөж байна. Хөнгөлөлтийг зөвхөн өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх эдэлнэ. Шөнийн тариф тооцох цаг 21:00 – 06:00.
Эрчим хүчний сайд П.Ганхүүгээс дараах тодруулгыг авлаа.