Мэдээ мэдээлэл
Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан болон албаны хүмүүс 2017 оны 12 сарын 22-ны өдөр Эрчим Сүлжээ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрчим хүчний өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн талаар ярилцаж компанийн ажиллагсдын сонирхсон асуултанд нь хариулт өгч, харилцан ярилцлага өрнүүллээ.
Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж, үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлоход чиглэж байгаа юм.
Tesla компанийг цахилгаан хөдөлгүүрт авто машины салбарт 5-10 жилээр тэргүүлж байгаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан ч өөр нэг компани энэ зах зээлд хүч түрэн орж ирлээ. Энэ бол Polestar 1 буюу “Туйлын од” хэмээх цахилгаан хөдөлгүүрт авто машин юм.
СХД-ийн 22-р хороо Хилийн 0151 -р анги орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2Ф250мм голчтой 393 хос.метр, 2Ф200мм голчтой 648 хос.метр нэгдсэн салаа шугам татна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр болсон “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д оролцож илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ "Монгол гэрийн дулаан алдагдал 70 хувь байдгийг олон улсын судлаачид тогтоожээ.
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 6 дүүргээс гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах манай компанийн 130,580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128,509 нь 100 хувь, 2,071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдана.
Монгол Улсын төрөөс баримталж буй бодлогын хүрээнд 2023 он гэхэд үндэсний эрчим хүчний нийтүйлдвэрлэлийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилтыг тавиад байгаа билээ.
Монгол Улсдаа томоохон татвар төлөгч М-Си-Эс Группын охин компаниудын нэг болох Эрчим Сүлжээ ХХК нь Улаанбаатар, Зүүнхараа хотын нийт 2,500 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг эрчим хүчээр найдвартай тасралтгүй ханган ажиллаж байгаа юм. Тус компани Вива сити хорооллын харилцагч нартаа үйл ажиллагаагаа улам ойртуулж, хурдан шуурхай хүргэх зорилгоор ХАРИЛЦАГЧДЫН ТАНХИМ-аа нээлээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дулаарал нь эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэллээ. Цаг агаарын онц аюултай үзэгдлүүд сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа төдийгүй манай улсад олон тохиох боллоо. Энэхүү цаг уурын өөрчлөлт дэлхийн улс орны өнцөг булан бүрт ажиглагдаж, эрдэмтдийн таамаглаж байснаас илүү хурдацтай түрэн орж ирж, хүн төрөлхтөний өмнө тулгарсан хамгийн бодит аюул болсныг улс орнууд тэмдэглэхийн зэрэгцээ хамтын хүчээр тэмцэхийг уриалсаар байна.
Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа бий. Эрчим хүчний яам үүнд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд өчигдөр нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг эхний ээлжинд тог цахилгаанд холбосон байна. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан-Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулжээ.