МОД ТАРЬЯ, АРЧИЛЪЯ, УРГУУЛЪЯ. "Эрчим Төгөл"
2023-08-08 20:04
262


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Эрчим Сүлжээ ХХК"-ний нэрэмжит "Эрчим Төгөл"-ийг байгууллаа.

Эрчим Сүлжээ ХХК 2019 онд 15 жилийн ойг тохиолдуулан Нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Эрчим Төгөл"-ийг байгуулсан бөгөөд өдийг хүртэл жил бүр "Үндэсний мод тарих өдөр"-т нэгдэж 100 гацуур, 100 хус, улиас, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 1400 хайлаас, 60 улиас тарьж арчилгааг хариуцан ажиллаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум Мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд Богдхан уулын Хүрхрээгийн аманд тус тус мод тарьж байгаль орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага боловч хувь нэмрээ оруулж байна. 

Эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэн ч энэхүү мод тарих хөдөлгөөнд нэгдээрэй.