Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэнд - Эрчим Сүлжээ ХХК нэгдэж байна.
2020-10-22 14:52
2504


Эрчим Сүлжээ ХХК нь анх шинэ техник, технологи, тоног төхөөрөмж таниулж, сурталчлах Эрчим Технологийн төв хэмээн байгуулагдаж 2004 онд цахилгаан түгээх, хангах үйлчилгээний Эрчим Сүлжээ ХХК болон байгуулагдсан. Бид өөрийн хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан эрчим хүч, дэд бүтэц болон уул уурхайн салбаруудад өргөн цар хүрээтэй иж бүрэн инженерингийн үйлчилгээг санал болгож байна. Бид үйлчлүүлэгчид болон түншүүддээ илүү аюулгүй, үр ашигтай, чанартай шийдлүүдийг санал болгохыг ямагт зорин ажилладаг бөгөөд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавин анхаарч, төсөл бүрийг үйлчлүүлэгчдийнхээ хүлээлт, шаардлагад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласаар ирсэн. 

#Exhibitor #ErchimsuljeeLLC  #Thankyou #23-#24October2020 #Misheelexpo #Ulaanbaatar, #BuildMongolia