“ Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг”-2019
2019-06-20 09:15
3447


Эрчим Сүлжээ ХХК нь “ Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг”-ийг харилцагч нартаа зориулан 2019 оны 5-р сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгт “ Эрчим Хүчний Зохицуулах хороо”, “ Диспетчерийн үндэсний төв”-ийн хариуцсан ажилтнууд болон “ Эрчим Сүлжээ” ХХК-ийн захирал, менежерүүд мэдээлэл хийнэ.

Эрчим хүчний салбарын хэмнэлтийн бодлого, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлт, эрчим хүчний системд үүссэн гэмтэл саатлын үеийн хүчдэлийн хэлбэлзэл, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, хэмнэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө, боломжийн талаар та бүхэнд мэдээлэл өгч асуултанд хариулах болно.