ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН "ЭРЧИМ СҮЛЖЭЭ" ХХК-НИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2018-01-03 10:48
298


Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан болон албаны хүмүүс 2017 оны 12 сарын 22-ны өдөр Эрчим Сүлжээ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрчим хүчний өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн талаар ярилцаж компанийн ажиллагсдын сонирхсон асуултанд нь хариулт өгч, харилцан ярилцлага өрнүүллээ.

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулан, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хангагч, хэрэглэгч хоорондын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, эрчим хүчний зах зээл дээр шударга өрсөлдөөн бий болгоход чиглэн ажилладаг байгууллага юм.