Туйлын од
2017-12-20 15:44
419

Tesla компанийг цахилгаан хөдөлгүүрт авто машины салбарт 5-10 жилээр тэргүүлж байгаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан ч өөр нэг компани энэ зах зээлд хүч түрэн орж ирлээ. Энэ бол Polestar 1 буюу “Туйлын од” хэмээх цахилгаан хөдөлгүүрт авто машин юм.

Бага зэрэг Волвотой төстэй харагдах энэ загварт Волвогийн олон дүр төрх шингэжээ.Polestar 1 хэмээх энэ загвар машин сонирхогчдын анхаарлыг гаднаасаа ч, дотроосоо ч ихээхэн татаж байгаа бөгөөд чамин, чанартай доторлогоотой юм.

Уг загвар зөвхөн цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар 150 км зам туулах чадвартайгаас гадна, 600 морины хүчин чадал, 1000 ньютон-метр эргэлтийн үзүүлэлт буюу маажих чадвартай ажээ.