Өвлийн улиралд газар шорооны ажил хийхгүй байхыг үүрэг болгов
2017-01-14 19:00
424


Улаанбаатар хотын Ерөнхий менежерТ.Гантөмөр нийслэлийн эрчим хүчний хангамжийн байгууллагуудад өвлийн горимд шилжсэнээс хойш шугам сүлжээг засварлах зорилгоор газар шорооны ажил хийхгүй байхыг үүрэг болгосон тул аж ахуйн нэгж, иргэдээс аливаа засвар, өргөтгөл хийх зорилгоор инженерийн шугам сүлжээг гэмтээхгүй байхыг хүсч байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь ашиглалтын шугам тоноглолдоо хийх их, урсгал засвар болон хөрөнгө оруулалтын 2016 оны ажлуудаа графикт хугацаандаа дуусгаж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангаад байна. Тиймээс өвлийн улирлын оргил ачааллын үе эхэлж байгаатай холбогдуулан айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгч та бүхэнд цахилгаан эрчим хүчийг үр ашигтай, ухаалгаар хэрэглэхээс гадна холбогдсон цахилгаан дамжуулагч утас, тоноглолын даацаас хэтэрсэн ачааллыг үүсгэхгүй байх, галын болон бусад аюулгүй байдлыг хангасан цахилгаан халаагуур ашиглахыг зөвлөе.