Ажлын байр


Энэ хуудсаар Эрчим Сүлжээ ХХК-д ажилд орох хүсэлт гаргах алхамууд, шинэ ажлын байрны зарууд, ажилтан сонгон шалгаруулах процесстэй танилцуулах зорилго агуулсан билээ.
М-Си-Эс Групп нь ажилтанг сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг. 

Ажилтан сонгон шалгаруулалтын үе шат :

I үе шат : Анкет бөглөх энд дарж анкет бөглөнө. http://anket.mcs.mn/
II үе шат : Асуудал шийдвэрлэх чадварын тест авах. Тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангасан ажил горилогчдоос тестийн шалгалтыг заавал авна
III үе шат : Эхний шатны ярилцлага. Тестийн шалгалтанд тэнцсэн болон сонирхол татахуйц ажил горилогчдыг ярилцлаганд урина
IV үе шат : Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага. Эхний ярилцлаганд тэнцсэн ажил горилогчдоос мэргэжлийн ур чадварын болон бусад ур чадваруудыг нь шалгана. (ярилцлага, нэмэлт даалгавар)
V үе шат : Эцсийн шийдвэр гаргах үе шатууд багтана.


АШЧТ – Асуудал шийдвэрлэх чадварын тест гэж юу вэ?
АШЧТ нь М-Си-Эс Группын харьяа бүх компаниудад мэргэжилтэн болон менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт бөгөөд сонгон шалгаруулалтын эхний шат билээ. Шалгалтын агуулга нь асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэх чадвартайг шалгах суурь шалгуур юм.
Таны АШЧТ-д үзүүлсэн оноо, үр дүн М-Си-Эс Группын хүний нөөцийн мэдээллийн санд байнгын хүчин төгөлдөр хадгалагдах тул энэ тестийг нэг удаа авдаг билээ.
Таны ажилд орох хүсэлт болох анкет, CV-г хүлээн авсан компанийн хүний нөөцийн ажилтан тантай холбоо барьж сонгон шалгаруулалтын АШЧТ-ийг авах өдөр, цаг, байршлыг урьдчилан мэдэгдэх юм. Та шалгалтанд өөрийн баримт бичиг (иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын аль нэг), балын харандаа, баллуур, тооны машин авч ирэхийг хүсье)

Нээлттэй ажлын байр
Нээлттэй зарлагдаж байгаа ажлын байрыг эндээс харж болно. https://www.facebook.com/ErchimsuljeeLLC/ 


Хэрэв танд хүний нөөцийн сонгон шалгаруулалттай холбоотой санал хүсэлт байвал e-s@mcs.mn  хаягаар холбогдоно уу.