Танилцуулга


ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТЕХНОЛОГИТОЙ ЭРЧИМ СҮЛЖЭЭ БАЙХ

Байгуулагдсан огноо:

2004 он

Эзэмшил:

М-Си-Эс Холдинг ХХК 

Ажиллагсад:

  • Бакалавраас дээш зэрэгтэй инженер техникийн ажилтны тоо – 60
  • Ph.D, Доктор – 1
  • Зөвлөх инженер – 5
  • Мэргэшсэн инженер – 4
  • Мэргэшсэн төсөвчин – 2

Үйл ажиллагааны чиглэл:

  • Цахилгаан түгээх 
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • Цахилгаан шугам сүлжээний засвар, угсралт, туршилт, тохируулга “ЭВА” төв
  • Эрчим хүчний хэмнэлтийн аудит, зөвлөх үйлчилгээ 

Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүд:

  • Цахилгаан түгээх
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • 220кВ болон түүнээс дээш хүчин чадлын эрчим хүчний барилга угсралт, туршилт тохируулга
  • Үйлдвэрлэлийн эрчим хүчний аудит Зөвлөх үйлчилгээ

Засвар угсралтын ЭВА төв:

Цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн засвар, угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэх зорилгоор 2007 онд байгуулсан

  • Дэд станцын удирдлага, реле хамгаалалт, автоматикийн самбаруудын засвар, угсралт, тохируулга, туршилт
  • Дэд станц, хуваарилах байгууламжуудын засвар, угсралт
  • 6-35 кВ-ын вакуум таслууртай, микропроцессорын реле хамгаалалттай ячейкуудын угсралт

Хэрэгжүүлсэн онцлох төслүүд:

  • Ухаа Худагийн Цахилгаан Станцын барилгын цахилгаан хангамж, ДХ-ний цахилгаан тоног төхөөрөмжүүдийн угсралт, туршилт, тохируулгын ажил
  • 220кВ-ын 2 хэлхээт Тавантолгой-Оюутолгой хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын хэсэг 220 кВ-ын “Мандалговь-Тавантолгой” цахилгаан дамжуулах агаарын шугамын хэсэг 110/35/10 кВ-ын Тавантолгой, Оюутолгой дэд станцуудын угсралтын ажил
  • Ухаа Худаг-Тавантолгой 220 кВ-ын овортой 14 км ЦДАШ барилга угсралт, Улаанбаатарын тойрог 110 кВ-ын шугамуудын, Налайх 110 кВ шугамын аянгын троссыг шилэн кабельтай тросоор солих ажил
  • Ухаа худгийн 10-35 кВ хүчдлийн шугам, дэд станцуудын угсралтын ажил
  • Ховд аймгийн Манхан-Мөнххайрханы 15 кВ-н шугам дэд станц, Ховдын Булган-Такеишкан боомт 35 кВ шугам, Дундговийн Хулд-Өлзийт 15 кВ шугам дэд станц, Өвөрхангайн Баянтээг-Баруунбаян-Улаан 35 кВ шугам дэд станц 
  • Будда Виста хорооллын гадна цахилгаан хангамжийн төслийн ажилд 10кВ-ын хос кабель шугам (YJLY22-10-3*240) татах, 4 иж бүрэн 10/0.4кВ 2x1600кВА трансформаторын дэд станцын барилга угсралтын ажлууд 
  • Олон улсын эмнэлгийн гадна цахилгаан хангамжийн төслийн ажилд 10кВ-ын хос кабель шугам (YJLY22-10-3*240) татах, 10/0.4кВ 2x2000кВА трансформаторын дэд станцын барилга угсралтын ажил